Бидний тухай

“Хиймэл Оюун Ухаан” ХХК нь үйл ажиллагаагаа 2008 онд АДМИН ТӨВ нэртэйгээр эхэлсэн бөгөөд  2009 онд Албан ёсоор “Хиймэл Оюун Ухаан” ХХК болон өнөөг хүртэл  Программ хангамж, Интернэт үйлчилгээ, дизайны салбарт өргөн хүрээтэйгээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Манай компани нь  багийн зарчмаар ажилладаг бөгөөд салбартаа 10 аас дээш жил ажилсан чадварлаг залуу мэргэжлийн боловсон хүчний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  


Бизнесийн амжилтанд хүрэхэд мэдээллийн технологийн давуу талыг хамгийн үр дүнтэй хэрхэн ашиглаж болохыг “Хиймэл Оюун Ухаан” ХХК компанийн мэргэжилтнүүд сайн мэднэ. Ажлын гүйцэтгэлийн дараа ч захиалагчидтайгаа үргэлжлэн харилцаж технологийн хэрэглээнд нь дэмжлэг, тусламж үзүүлэх сургалт явуулах зэргээр хэрэгцээтэй үе шат бүрт хамтарч ажиллах бодлого барьдаг. 


Эрт эдүгээ, орчин цагийг хослуулан эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө тантай хамтран ажиллаж байгаадаа бид туйлын баяртай байна.  



Бид вэб сайт бүтээх, ухаалаг гар утасны апп  хөгжүүлэх, вэб программчлал, вэбийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, вэб дизайн гаргах, вэб байрлуулах талбар олгох, домэйн нэр олгох, интернэт маркетинг явуулах зэрэг Мэдээллийн Технологи тэр тусмаа интернэт чиглэлийн үйл ажиллагааг шуурхай, найдвартай, баталгаатай явуулдаг.